Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2021 оны 05 дугаар сарын 11-20-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 10,8...14,3 градус буюу Чойбалсан хот, Халхгол сумын Ялалт баг, Чулуунхороот сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,3...1,4 градусаар дулаан, бусад сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим байв. /Зураг.1/
Агаарт үнэмлэхүй их температур 23,0...32,0 градус, үнэмлэхүй бага температур -1,0…4,0 градус дулаан байна.
Хөрсний гадаргын температур:
Хөрсний гадаргын дундаж температур 15.0...20.0 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь 45,0...56,0 градус дулаан байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 2,9...48,2 мм хур тунадас орсон ба Матад сумын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас их хур тунадас орсон байна.
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 9-25 м/сек байсан ба Халхгол сум 25 м/с, Чойбалсан хот, Дашбалбар, Матад, Баян-Уул, Халхгол Ялалт багын нутгаар 17-18 м/с, бусад сумдын нутгаар 7-13 м/с байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-10 өдөр ажиглагджээ.
Бэлчээрийн ургамал: Дорнод аймгийн нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайн байгаа ба ургамлын дундаж өндөр 4-11 см байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Газар тариалагийн үйлдвэрлэлд төмс, хүнсний ногоо тарих ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв